Үйлчилгээний нөхцөл


НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Монгол Илгээмж ХХК-ны илгээмж хүргэлтийн үйлчилгээний ilgeemj.mn сайт нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг баримтлан үйлчлүүлэгч сайт хоёрын хүргэх, хүргүүлэх харилцааг зохицуулна. Хэрэглэгч ilgeemj.mn сайтын  үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр вэб сайтаар үйлчлүүлнэ.

ХОЁР. ЗАХИАЛГЫН ТУХАЙ

  1. Захиалга авах хугацаа:
    1. Хэрэглэгч ilgeemj.mn сайтыг ашиглан 24\7 захиалга өгч болно. Мөн 7700-8800 утас, Онлайн чатаар харилцаж  мөн info@tsakhim.mn имэйл хаягаар захиалга өгч болно.
  2. Захиалга баталгаажих
    1. Захиалагч илгээмж хүргэлтэнд гарахаас өмнө төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажина. Утасаар захиалга өгсөн тохиолдолд хүргэлт очсоны дараа төлбөрөө өгч болно.
  3.  Захиалга цуцлах, хойшлуулах
    1. Захиалгыг хүргэлтэнд гарахаас өмнө цуцлах боломжтой. Цуцалсан тохиолдолд төлбөрийг 10% шимтгэлтэй буцааж шилжүүлнэ.
    2. Илгээмж хүлээн авагч заасан хаягт байхгүй тохиолдолд хүлээн авагчтай холбогдож дахин хүргэх оролдлого хийнэ. Хүлээн авагчтай холбогдож чадахгүй бол захиалагчтай холбогдож мэдээллийг тодруулна. Захиалагчтай тохиролцсон тохиолдолд захиалгыг түр хойшлуулах боломжтой.

ГУРАВ. ХҮРГЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

  1. Улаанбаатар хотын тодорхой цэгүүдэд илгээмж хүргэнэ. Зарим хэсэгт нэмэлт төлбөр авна. Бүсчлэлийг доор тусгав.

 

Хүргэлтийн бүсчлэл:

А: Энгийн хүргэлт бүс. Зайсангаас 32-ийн тойрог, 5 шараас Офицеруудын ордон.

B: Нэмэлт төлбөртэй бүс. Нисэх, яармаг, толгойт, Нарангийн гол, 21 хороолол, Орбит, Бэлх, Баянбүрхийн товчоо,

C: Нэмэлт төлбөртэй бүс. Налайх, Багануур, Дархан, Эрдэнэт

D. Нэмэлт төлбөртэй бүс. 21 аймаг орон нутагт