Мэдээ

Хүргэлтийн үйлчилгээ хэвийн ажиллаж байна. Монгол Илгээмж ХХК

Улаанбаатар хотод хөл хорио тогтоож ковидын тархалтыг зогсоох шийдвэр гараад байгаа билээ. Тэгвэл ажиллах боломжтой 15 байгууллагын нэг болох Монгол Илгээмж ХХК бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байна.

Манай компанийн хамт олон халдвар хамгаалалын дэглэм болон аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөн ажиллаж байна. Бид хүргэлтийн үйлчилгээг найдвартай, хурдтай, чанартай болгох тал дээр байнга анхаарч ажилладаг.

Бидний үйлчилгээ:

  • Гараас гарт хүргэлтийн үйлчилгээ
  • Бүх төрлийн илгээмж хүргэлтийн үйлчилгээ
  • Интернэт дэлгүүрийн бараа хүргэлтийн үйлчилгээ

Бидэнтэй холбогдох утас: 77008800

Интернэт дэлгүүрийн эзэд Монгол илгээмж ХХК-тай хамтран ажиллах боломжтой.

Манай компани цаг тутам хөгжиж байгаа Цахим худалдааны дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж байна. Интернэт дэлгүүрүүдэд тулгамддаг хүргэлтийн үйлчилгээг бид хариуцаж харин дэлгүүрүүд өөрсдөө маркетинг дээрээ анхаарах боломжийг бий болгож байна.

Интернэт дэлгүүртэй хүмүүс өөрсдийн агуулах дээрээс өдөр тутмын захиалгаа хүргүүлэх боломжтой. Мөн манай компанийн харуул хамгаалалттай бүрэн камержуулсан агуулахад талбай түрээслэх боломжтой юм.

Бид дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж шуудан, илгээмжийн стандартын дагуу хүргэлтүүдээ хийх болно.

Монгол илгээмж ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудан илгээмжийн тусгай зөвшөөрөл авлаа.

Манай хамт олон хэрэглэгчдэд илүү найдвартай, баталгаатай илгээмж хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос Шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авлаа.

Бид үйл ажиллагаандаа шуудангийн стандартыг нэвтрүүлж илгээмж хүргэлтийн салбарт шинэлэг, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.