Монгол илгээмж ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудан илгээмжийн тусгай зөвшөөрөл авлаа.

Манай хамт олон хэрэглэгчдэд илүү найдвартай, баталгаатай илгээмж хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос Шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авлаа.

Бид үйл ажиллагаандаа шуудангийн стандартыг нэвтрүүлж илгээмж хүргэлтийн салбарт шинэлэг, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.